1. Сахар чихэр гэж юу вэ?
Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр
Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг
Энэ цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй
Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.
2. Сахар биед ороод юу болдог вэ?
Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.
Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана
1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг
3. Сахар бие ямар ашиг тустай вэ?
Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай
Илчлэг өгнө
Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй
Тархинд тэжээл болно
4. Сахарыг хэтрүүлэн хэргэлэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?
"3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр
"Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”
"Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”
"Орчин үеийн донтуулагч”
"Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”
"Амьдралыг аюулд хүргэх хүнс”
5. Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?
Таргалуулна
Таргалснаас: Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний
Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийн
Мөөгөнцрийн өвчин
Кальц, магни, натри, кали, хром дутна
Амьдралыг богиносгоно
Үе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэх
Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх
Тамхины адил хортой
Элэг өөхлөж үйл ажиллагааны алдагдалд орно
Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх
Цөс чулуужих
Нүдний болор цайх
Яс сийрэгжих
6. Монгол хүн амын дундах илүүдэл жин таргалалтын байдал
7. Хүүхдэд ямар хортой вэ?
Шүд цоорох, буйлны үрэвсэл
Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,
Кальц дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх
Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх
Сахар чихэрт донтох
Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах
Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх
Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах
Хүнсний харшилд өртөх
8. Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартай
Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд 10-с дээш % сахартай
Жимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ
Жимсний чихэрлэг шүүс 1 саванд 32-36 г сахартай
Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотон
Шпагетти соус 125 г-д 8 г сахартай
Кетчуп 50% сахартай
Хатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартай
Шоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартай
Мөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартай
Хатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартай
Бохь 1 ш 2.5 г сахартай
Жигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартай
Ихэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.
9. Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?
Аажмаар багасгах
Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга
Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад түүнээ хэрэглэ
Дүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт
Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу
Хоол амтлагчаас татгалз
Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.
Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ
Алим, жимсний нухашнаас татгалз
Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз
Ксилитолыг сахарыг орлуулан хэрэглэ
Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай
Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог
Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар
Хүслээ дарахын тулд ус уу, явган яв
Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно
10. Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн
Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг
5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар. 1 г сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хамжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.
11. Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?
1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй
Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
Бага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нармтой
Сургуулийн насны хүүхдэд 6-8 г
Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх
Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх
Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх
Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх
Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.
12. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн
Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс
Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гм
Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
13. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх
Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах
Сурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах
Сахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих
Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох
Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах
Чихрийн импортыг хязгаарлах
Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх
Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай.