1. Бид ЭСЯ-ны өмнө эсэргүүцлээ илэрхийлж 3 дахь өдрөө дүүргийн цагдаагийн газарт урьдчилан мэдэгдсэн цагийн хуваарийнхаа хугацаанд гурван цаг тайван жагсаад тарсан.
2. Хоёр ч удаа жагсаал (хөдөлгөөнгүй, гудамжуудаар алхаад явахгүй төрлийн эсэргүүцэл хийх хүсэлт тавьсан) явагдаж байгаа мэдээллийн дагуу цагдаа нар ирж байдалтай танилцаад, эргэн тойронд аюулгүй байдалтай байгаа эсэхийг шалгаад амжилт хүсээд явсан.
3. Бидэнд өнөөдөр хоёр шинэ хүн биеэрээ ирж дэмжиж хүч нэмсэн. Эхний өдөр 2, хоёр дохь өдөр 5, гурав дахь өдөр 6 болцгоов. Гэхдээ өчигдөр байсан нэг хүн маань өнөөдөр ажилтай байсан тул ирж чадаагүй. Өөр олон хүн нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул тэдгээр хүмүүсийнхээ ажил амралын цагийг тааруулж ирэх боломжийг нь бий болгохоор цагдаагийн газарт жагсах шинэ цагийн хувиарын хүсэлт, мэдэгдэл хийнэ.
4. Энэ орны холбогдох 3 Парламентийн гишүүнд захиа бичихээр ноороглосон байгаа тул Даваа гаригт шуудангаар илгээнэ.
5. 3 сарын 8 нд элчингийн гадаа эсэргүүцэл илэрхийлэн зогссоны дараа өөрийн фэйс дээр тавьсан мэдээлэл интэрнээтээр маш хурдан түгсэнд би ч бас их гайхсан. Гэхдээ Монголд улс төрийг цэвэрхэн болгох нь амин чухал болсон гэдгийг бусдын адил олон жил тээж явсан тул өөрчлөлт хийх боломжуудыг эрэлхийлж явсаар энэ өдөр та бүхэнд нэмэр болж, хүчээ нэгтгэх нэгэн жижиг итгэлийн гал асааж өгсөн бол би баяртай байнаа.
6. Би чинь ухамсарт амьдралынхаа бүтэн хоёр арван жилийг хүүхдэд ээлтэй, хүнлэг ардчилсан, хууль дүрэмтэй оронд өнгөрүүлсэн болохоор хувиа хичээсэн, ард түмнээ хуурсан, улсаа худалдсан нүгэл нь нүдээрээ гоожсон Баяртан, Баярцогттонгуудын аль нь ч байсан энд ирж энэ орныг бас бузарлахыг хүсэхгүй. Бас хариуцлагаас мултарч эх орон, ард түмнээсээ урвагчид элчин сайд болон биднийг доромжлохыг тэвчихгүй.
7. Маргааш нөгөөдөр жагсах зөвшөөрөл аваагүй тул бусад ажил болох ар гэрийн ажилд цагаа зарцуулах болно.
8. Ирэх 7 хоногт постерээ нэмэх, солих, хүмүүст тараах хуудас бэлтгэх, гарын үсэг цуглуулах, чанга яригч микрофон зэргийг бэлтгэх хэрэгтэй тул үүнийг унших хүмүүс өөрсдийн туслах нэмэрлэх боломжуудаа хэлээрэй.
9. FB групп нээгдсэн байгаа нэгдээрэй. https://www.facebook.com/groups/167318597113116/?fref=ts
10. Миний энэ хуудас найзын тоо 5000 болчихсон тул нэмж найзын хүсэлт авч чадахгүй байна. Харин өөр нэг хуудас Ичинхорлоо Гомбодорж гэсэн нэртэй бий. Тэнд найзын хүсэлт авах боломжтой байгаа.
11. Албан ёсоор дипломат элчин сайд болоод томилогдоод ирчихсэн хүнийг буцааж болдог үгүйг би мэдэхгүй. Тиймээс худал мэдээлэл, хоосон төөрөгдөл бас үүсгэмээргүй байна.
Гэхдээ ард түмэндээ нэр хүндгүй, гадаадад үнэтэй олон байрны худалдан авалт хийсэн нь эх үүсвэр нь тодорхойгүй мөртлөө мөнгө угаасан гэж харагдаж хуулийн дээр байдаг хүмүүсийг хэрэв мэдэх юм бол Англи гэдэг оронд хүлээж авахгүй байх боломж байдаг эсэхийг л энэ процесоор мэдэж авахыг ирэх өдрүүдэд хичээх нь байна. Дээр дурьдсан захиаг ноороглосон учир нь тэр. Яагаад гэвэл энэ хүнийг элчин сайд байх ёс зүйгүй гэж үзэж байгаа хүмүүсийн эсэргүүцэл их байна гэдгийг би уламжилж мэдүүлэхээр ямар хариу өгөхийг харах гэсэн юм.
12. Тиймээс дэмжиж байгаа энэ олон хүмүүсийг нэгтгэж тоо болгож авах хэрэгтэй байна. Тиймээс дээрхи фэйсбүүк группэд нэгдэх нь чухал. Бас Changr.org гэдэгт онлайн petition/гарын үсэг зуруулахаар бэлтгэж байгаа.
Хэрэв бүгдээрээ энэ 25 жилийн завхарлыг эв найрамдалтай, тайван өөрчлөхөд нэгдье гэвэл, нэгдтэлээ эсвэл нэгдтэл нь би энд байгаа газраасаа, энэхүү эхэлсэн цэгээсээ хэлээ, ухаанаа хүрэх газар нь хүртэл хамтдаа чадах чадахыгаа дор бүрдээ боломжоороо хийн зүтгэхэд бэлэн байна.
Лондонгийн нэгэн бор саарал, сэрүүхэндүү өдрийг ийнхүү амжилттай, төлөвлөгөөтэй өнгөрүүлсэн. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэр бүрийг бичиж бас чадахгүй байна. Гэхдээ ойлгогдох байхаа гээд ингээд товхон бичлээ.
Лондон.
3 сарын 10