Гаалийн байгууллагын үнэт зүйлсийн хамгийн эхэнд бичигддэг зүйл бол ЁС ЗҮЙ байдаг. За тэгээд ёс зүйгээр тулах цэг хийх учиртай энэ байгууллага Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зэрэг олон чухал зорилтыг урдаа тавьж ажилладаг. Тэр ч утгаараа хариуцлагатай ажиллаж байгаа эсэх нь холбогдох байгууллагуудын хараанд үргэлж байдаг гэхэд болно. Тиймээс Дорнодын гаальтай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хүргэх гэж байна.
Баримт-1
АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймаг дахь гаалийн газарт 2016 оны 5 дугаар сард ажиллажээ. Улмаар тус газарт ажилласан тухай тайлан, илтгэх хуудсыг УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар бичихдээ анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байгаа юм. АТГ-ын ажлын хэсэг Баянхошууны боомт явах замдаа "Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолтын 21 дүгээр талбайн үйл ажиллагаатай танилцжээ. Тэгэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын БХГ-ний дагуу тус талбайгаас өдөр бүр 50 гаруй машин нефть ачигдаж, Баянхошуу боомтоор экспортлогдож байгаа гэж танилцуулжээ. Тус талбайд нэг гаалийн улсын байцааагч үйл ажиллагаа явуулдаг ба нефть ачсан ачааны автомашинуудыг пүү буюу жин хэмжих хэрэгсэл дээр гаргаж, хэмжиж үзэн бүртгэл хөтөлж, лацдаж битүүмжлэн боомт руу явуулдаг аж. Тус талбайн үйл ажиллагаатай танилцах явцад "Петро чайна дачин тамсаг” ХХК нь дотоод үйл ажиллагаандаа жип ангилалын дизель хөдөлгүүртэй автомашиныг өдрийн 100 долларын хөлсөөр түрээсэлдэг гэх ба тухайн автомашины нэлээдгүй хувь нь гаалийн болон орон нутгийн төрийн албан хаагчдын хувийн машин байдаг талаар мэдээллэж байсан аж. Тиймээс уг асуудлыг нягтлах зорилгоор Дорнод аймгийн орон нутгийн болон зарим бусад портал сайтуудаас мэдээлэл хайхад Баянхошуу боомтын эрхлэгч н.Эрдэнэтөгс, Хавирга боомтын эрхлэгч Хишигдорж нарын 03-14, 76-79, 46-49 улсын дугаартай ланд 100, 105 автомашинууд "Петро чайна дачин тамсаг” ХХК-д түрээсээр явдаг гэсэн иргэний сэтгэгдэл тус гаалийн газартай холбоотой нэгэн нийтлэлийн доор байсныг дурдах нь зүйтэй хэмээн тайландаа бичжээ.
Тэгэхээр АТГ-ын ажлын хэсгийн тайланд бичигдсэн эл асуудал нь Баянхошуу боомтын эрхлэгч н.Эрдэнэтөгс, Хавирга боомтын эрхлэгч Хишигдорж нарыг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд болохыг харуулж байгаа юм. "Петро чайна дачин тамсаг” ХХК-д машинаа хоногийн 100 ам.доллараар түрээслүүлж, мөнгө хүүлдэг боомтын эрхлэгч хийгээд гаалийн улсын байцаагч "Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн дарга нарт үйлчлэхээс яахав дээ. Дуртай үедээ тамсагийн тосыг аваад гар гээд хилээ цэлийтэл нээж өгөөд сууж байхаас өөр яалтай билээ. Хувь эрх ашигтаа дөрлүүлсэн ийм хүмүүс төрийн байгууллагын нэр сүрийг гутааж, харлуулж ирснийг энд хэлэхэд илүүдэхгүй байх.
Баримт 2
Дорнодын гаальтай холбоотой нэг сайн мэдээ байна. Тэр талаар тухайлан өгүүлэхээсээ өмнө нэг зүйлийг энд хэлэх нь зөв байх. Ер нь төрийн байгууллагуудыг ажил үүргээ хариуцлагатай явуулахыг шаарддаг хэрнээ, зөв зүйтэй шийдвэр гаргахаар нь санаатайгаар эсэргүүцэх, мушгих хандлага нийгэмд байдаг билээ. Тэгвэл яг энэ жишиг тус газраас гарсан шийдвэр дээр харагдаж байгаа юм. Тодруулбал, Дорнод аймагт хилийн наймаа эрхэлдэг Истана машиныг хил нэвтрүүлэхдээ тээвэрлэж буй ачаа барааг нь пүүлэх шийдвэрийг тус аймгийн Гаалийн газраас гаргасныг хэсэг бүлэг нөхдүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн бага хурал зарласан байгаа юм. Гэтэл бодит байдал дээр Гаалийн газар зөв шийдвэр гаргасан хэмээн үзэх иргэд олон байгаа аж. Тухайлбал, "Истана-г пүүлснээр наймаа эрхлэгчид ажилгүй, орлогогүй болоход ойрхон байна гэв” гэсэн гарчиг бүхий мэдээллийн дор иргэдийн бичсэн сэтгэгдлээс үзэхэд гаалийн газраас тус шийдвэр цагаа олсон явдал болжээ. Гол нь өнгөрсөн жилүүдэд хангалттай хэмжээнд ашигтай ажиллаж, мөнгө олж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигтай харшлаад байгаа учраас эсэргүүцэл зарлаад буй харагдаж байгаа юм.
Гаалийн газраас гаргасан тус шийдвэртэй холбоотойгоор иргэд байр сууриа хэрхэн илэрхийлснийг элдэв нэмэр хачиргүйгээр энд хавсаргаж байна.
Иргэдийн үг
-Хилээр явж байгаа истанатай наймаачид гэмгүй хоосон гардаг биш шүү дээ. Тиймээс Дорнодын гааль пүүлэх арга хэмжээ авч байгаа. Татварын хэмжээг хууль ёсны дагуу авах гэж ийм арга хэмжээ авч байгаа. Богиныхон гэж хүмүүс хууль бус ачаа байнга зөөж амьдралаа төрөл арилжталаа сайжруулсан одоо ном дүрмийнхээ дагуу яв.
-Гаалийн байгууллагын авч байгаа арга хэмжээг дэмжиж байна. Богиныхон гэж үнэхээр даварсан шунал нь дэндсэн, зан авир нь эвдэрсэн, бас их л пээдгэр нөхдүүд явж байгаа харагддаг. Амьдрал ахуй нь Дорнодынхны нүдэн дээр илт сайжирсан нь харагддаг. Одоо зохих журмын дагуу татвараа төлөөд зорчих нь зүйтэй.
-Гаалийнхан Хавиргын болон Баянхошууны боомтын дарга нараа л өөрчлөх хэрэгтэй, нүдэн дээр л энэ залуучууд баяжлаа шүү дээ.
-Хавиргын эрхлэгч Хишигдорж л дуудахаа болиул энэ хэд нь явахаа болино шүү дээ. Хагас бүтэнд ирж хоолонд орж гарын мөнгөө авахаа болиод тавих шаардлагаа тавих хэрэгтэй.
-Татвараа битгий нууж багасга гэж байна шүү дээ.
-Хуулиа мөрдөөд амьдарч чадахгүй бол больж болно шүү дээ энэ наймаачид. Дэндүү гэхэд дэндүү шуналтай юмаа. Гомдол гаргаад байгаа нөхөд ичихэд яадаг байнаа.
-Богиныхон гэж Хавиргын гаалийнхныг авилгадаад сурчихсан дандаа хууль бус юм хийж байсан. Бадмаа гэж хүүхэн Ямаахай хоёр шинэ ланд аваад уначихсан. Хавиргын гаалийн дарга Дэлгэрсайханы үед богиныхон гэж бий болсон. Дэлгэрсайхан авилгаар пэндийтлээ таргалаад алга болсон. Богиныхны хоёр нь болох Подгоор, каак Энхтор нар их хэмжээний ноолуур, тарваганы арьс, ноолууртай баригдаад тэнсэнтэй салж байсан. Эрүүгийн хэрэгтэн ялтангууд нэг нь хотын хурлын дарга, нэг нь нисэхийн дарга гээд бодоход арай ч дээ ардын намынхаан.
-Дорнодын гаалийнхан зөв арга хэмжнэ авч байна. Одоо ингэх цаг нь болсон. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй.
-Хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Олон жил жинхэнэ ёсоор нь татвар төлөөгүй иргэдийг юу гэж ойлгох билээ. Одоо хуулийг хэрэгжүүлээгүй иргэдийг яаж зөвтгөж өмгөөлж байгаа бол энэ шударга ёс мөн үү.
-Авч яваа будаа гурилыг чинь л пүүлж байгаа биз дээ."Истана” машиныг саяханаас пүүлэхээр болжээ гэж юу бичээд байгаам бэ, сэтгүүлч ээ. Ачаагаа хиллүүлээд тэгээд татвараа төлөхөд юу нь буруу байгаа юм бэ. Улсад өгдөг татвараар чинь багш бид нар бас эмч, цагдаа нар, өвгөд хөгшид цалин тэтгэврээ авдаг юм. Бидний эрх ашиг зөрчигдөөгүй хэрэг үү. Олз олж байгаа бол улсад өгөх татвараа өг, ашиггүй бол болиод өөр наймаа хий. Яг та нар шиг сэтгэлгээтэй чээнжүүд наймаачид хурлын төлөөлөгч болсон, бүгд шуналын тулам, хармын сэтгэлтнүүд. Татвар оршихуй дор төр оршмой.” гэхчлэн бичицгээжээ.
Тэгэхээр эндээс үзэхэд Дорнодын гаалийн газрын шийдвэр нүдээ олсон шийдвэр аж. Хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн жилүүдэд татвараас бултаж, зугтаж бизнес эрхэлж ирснийг хууль журамтай, тусгаар улсын хувьд цэгцэлж, эмхэлсэн шийдвэр гаргасан нь цөөнхөд таалагдахгүй байгаа аж. Тиймээс эргээд гаалийн газрын үйл ажиллагааг харлуулж, чичлэсэн зүйлсийг ярьж хэлж байгаа нь Монголчуудын тамын тогооны үлгэрийн нэг хэсэг болж л харагдаж байна.
Ер нь Хавирга, Баянхошуу боомтоор хийгдэж байгаа хууль бус үйлдлийг гаалийн салбарын эрхлэгч нар нь л зохион байгуулж гаалийн байцаагч нараа дарамталдаг гэдгийг Дорнодчууд бүгд ярьдаг. Тэр 2 нь за одоо шалгалттай байна ирж хэрэггүй, одоо ирж болно гээд л удирддагийг бүгд мэднэ шүү дээ. Одоо эднийг солих цаг нь болсон байлгүй дээ. Нэг жил хагасын дотор л нэг өрөө байранд байсан хүн 3 өрөө байранд орсон Land машин унасан гээд шуугиж байх юм даа. Тийм болохоор Баянхошуу, Хавирга боомтын эрхлэгч нарыг шалгадаг дээд байгууллагууд нь шалгах хэрэгтэй. Мөн Петро чайна ХХК-ны 19 ба 21 талбайд 4 машин явуулж өдрийн 400$ сард 30 орчим сая төгрөг авдаг хүмүүсийг сольж чадахгүй л байна шүү дээ ккккк….
Шуурхай.мн