Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад хамаарч байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу ил болгож, олон нийтэд нээлттэй болгоод байгаа.
Удаан хугацаанд нууцын зэрэглэлд байсан материалуудад Хөгжлийн банкны хөрөнгийг хуваан завшсан олон баримтууд тэмдэглэгдэн үлджээ.
Сангийн сайд 2016 оны 6-р сарын 30-нд Хөгжлийн банкинд 7-1/4437 тоот албан бичиг хүргүүлж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ Засгийн газар бүрдэх хооронд шинээр зээл олгохгүй, батлан даалт гаргахгүй, их хэмжээний дүнтэй гэрээ байгуулахгүй, томилгоо, халаа сэлгээ хийхгүй байх даалгавар өгсөн.
Хөгжлийн банкны удирдлага Сангийн сайдын даалгаврыг үл тоож, тэс хөндлөн зөрж, яг эсрэг 8 алхам хийсэн байна. Үүнд:
1. Д.Эрдэнэбилэгийн Худалдаа Хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 130.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын шилжих векселийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдан авч, 61.75 сая ам.долларын 3 сар хүртэл хугацаатай хадгаламж, 12.9 тэрбум төгрөгийн зээл олгож байжээ.
2. Улаанбаатар банкны эзэмшиж байсан 53.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын шилжих векселийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр худалдан авч, 3.0 тэрбум төгрөгийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгосон.
3. УИХ-ын гишүүн Лу.Болдын хувийн Богд банкинд 2016 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар 2 сая еврогийн 3 сараас доош хугацаатай хадгаламж байршуулсан.
4. Голомт банкинд 3.2 тэрбум төгрөгийн зээл, 5.0 тэрбум төгрөгийн З сар хуртэл хугацаат хадгаламж байршуулсан.
5. Төрийн банкинд 24.7 тэрбум төгрөгийн З сарын хугацаат хадгаламж, 18.0 тэрбум төгрөгийн ноос, ноолуурын үйлдвэрт зээл олгосон. 6. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 1.0 тэрбум төгрөгийн З сарын хугацаатай хадгаламж байршуулсан.
7. Хас банкинд 0.9 тэрбум төгрөгийн зээл олгосон.
8. Чингис хаан банкинд 3.0 тэрбум төгрөгийн З сарын хугацаатай хадгаламж, 250.0 мянган долларын хадгаламж байршуулсан байна.
UPDOWN.MN
https://updown.mn/186472.html