Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн М /41 настай, эрэгтэй/ машиндаа засвар хийж байгаад дарагдаж, нас баржээ.
Ослын тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 13:23 цагт очиж, иргэн М /41 настай, эрэгтэй/ ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. байна.
Сэтгэгдэл