ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН АЖИЛ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДУУСНА


ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН АЖИЛ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДУУСНА

 

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажлыг хийж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээсэн билээ.


Уг төслийг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна.

Ашиглалтад оруулснаар Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх аж.

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг  хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй  гэрэлтүүлэг, ус зайлуулах  төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ  гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд хэлж байна.  Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачаааллыг даах ажээ.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.