Л.Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тонн нүүрс алга болсныг тогтоосон


Л.Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тонн нүүрс алга болсныг тогтоосонУИХ-ын гишүүн Л.Энхболд  "Тавантолгой”-н хулгайд алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй газраас 340 мянган тонн нүүрс алдагдсан байна. Мөнгөн дүнгээрээ 60 орчим тэрбум төгрөг юм.  Энэ нүүрсэнд ямар нэг ангилал алга байна. Орон нутгийн өмчит "Тавантолгой” компаниас гэрээт нүүрс гаргадаг компаниуд бий. Энэ нь "Тавантолгой трас” компани эх үүсвэргүйгээр нүүрс нийлүүлсэн байна.  268.3 мянган тонн нүүрс алга болсон нь нотлогдож байна.Үүнд хэн буруутай вэ гэдгийг хууль, хяналтын байгууллага эцэслэн тогтооно. Энэ бол хулгайлагдсан нь нотлогдлоо. "Тавантолгой трас”-ын санхүүгийн баримтыг шалгах гэхээр "үерт алга болсон” гэдэг. Орон нутгийн "Тавантолгой” зургаан ажил уулын ажлын төлөвлөгөөгүй явсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэг өгч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан, 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсгийг байгуулсан. Шалгалтын хүрээнд ГЕГ-ын өгсөн дүгнэлтэд "Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс гарсан байна” гэж тэмдэглэсэн байна. Хил хамгаалах ерөнхий газраас "Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд 849 мянган машин хил гарсан байна” гэж дүгнэлтдээ хэвлэсэн байна.

Харин ГЕГ-аас 814 мянган машин гарчээ гэж мэдээлсэн. Энэ хоёр байгууллагын өгсөн мэдээллээс харахад 35 мянган машины зөрүү гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөн хэдэн машин дээрх онуудын хооронд маш олон удаагийн давтамжаар хилээр нэвтэрсэн гэсэн үг. Заримыг нь хоосон гарсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгах үүргийг Засгийн газраас Хууль зүйн сайд Ц.Нямдоржид даалгасан.

Олон удаагийн давтамжаар хил рүү хоосон гарсан гэх 35 мянган машин нүүрс тээвэрлэж явсан бол 300 гаруй сая тонн нүүрсний асуудал үүсч магадгүй гэдгийг үгүйсгэхгүй. МХЕГ-ын дүгнэлтээс харахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш  харин 340 мянган тонн нүүрс алга болжээ гэдгийг тогтоосон байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө монголын ард түмний халааснаас алга болсон байна.

ГЕГ-аас гаргасан дүгнэлтээс харахад "Тавантолгой Транс” гэх компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүй хилээр нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл аль нэг аж ахуй нэгжээс худалдаж авсан гэх санхүүгийн баримт байхгүй байна. Одоо хэн буруутай, хэн алга болсон нүүрсний үнийг төлөх ёстой вэ гэдгийг хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтоох үлдлээ” гэлээ.

 

Б.Цэнгэл

http://www.unen.mn/a/86899

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.