НИТХ дахь АН-ын бүлгээс Хотын дарга Су.Батболдод асуулга тавихаар болсон байна.
Тэд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр,
- Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нэрийдлээр 97 тэрбум төгрөгийг тендергүйгээр "цохих” гэж байна.
- Яармагийн шинэ төвийн бүсэд буюу Богдхан уулын Дархан цаазат газарт газар эзэмшдэг 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг хангах далд бодлого үүний цаана нуугдаж байгаа гэж байна. Учир нь энэ бүтээн байгуулалтыг дагуулаад тийш нь авто зам, дулааны шугам зэрэг дэд бүтцийн бүхий л асуудлыг шийдсэнээр дээрх газруудын үнийг өсгөх гэж байна гэсэн хардлага бас бий.
- Яармагийн шинэ төвийн бүтээн байгуулалтад орж буй "Темпланд” зэрэг компани аль эрт "сонгогдчихсон”, ҮАБЗ, Засгийн газар, НИТХ-ын шийдвэр гарахаас өмнө барилгын ажлыг эхлүүлчихсэн байсан.
- 97 тэрбум төгрөгийг тендергүй зарцуулахаар Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээллүүд яваад байгаа.
Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
www.olloo.mn
Сэтгэгдэл