
Одоогоор юунаас болж машин шатсан талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Харин дээрх Приүс 30 маркийн машины эзэн ихэд эмзэглэж байна. Учир нь хэн нэгний санаатай үйлдэл байж магадгүй. Түүнээс машины зай дэлбэрээгүй байх. Худалдаж аваад сар ч болоогүй шинэ машин дэлбэрнэ гэж байхгүй. Өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж амжаагүй байхад шатчихлаа.
Машины хойд талын хоёр дугуйнаас бөөрөнхийлөөд шатааж байсан цамц мөн машины хажууханд нь тарваганы мах хүртэл олдсон. Бүгдийг нь шинжлүүлэхээр өгсөн байгаа. Гэтэл гадуур худлаа цуурхал мэдээлэл тарсанд харамсч байна хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл