Газрын тос тээвэрлэсэн машин дэлбэрч, 9 хүн амиа алджээ


Нигерийн Лагос хотын хурдны замын Ибадана гүүрэн дээр газрын тос тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

Газрын тос тээвэрлэсэн машин дэлбэрч, 9 хүн амиа алджээ

Энэхүү аймшигт ослын улмаас есөн хүн амиа алдаж, олон тооны машин шатжээ.

 

Дэлбэрэлт болсон бүс нутгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийнхан шалгалт явуулж байна.

 

"Олон хүн бэртсэн бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй. Дэлбэрэлтийн улмаас 54 машин шатсан” хэмээн Лагос хотын Онцгой байдлын газрын дарга Адесина Тиамюи мэдэгдлээ.

 

Тус улсад дээрхтэй төрлийн осол байнга гардаг байна. Өнгөрөгч оны аравдугаар сард газрын тос тээвэрлэн явсан машин осолдож, улмаар 20 автомашин, 4 мотоцикл шатжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/498430


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.