Өчигдөр Пакистаны баруун нутгийн Баложистан мужийн төв Куетта хотын нэгэн сүм халдлагад өртөж, дэлбэрэлт, буудалцааны улмаас наад зах нь 8 хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэл Куетта хотын нэгэн эмнэлгийн төлөөлөгчийн үгнээс эш татаж тэмдэглэхдээ "Амиа золиослогчийн үйлдсэн энэ халдлагаар 44 хүн шархадсанаас 9 хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд амиа алдах хүний тоо өсөж болзошгүй байна. Одоо Куетта хотын бүх эмнэлэг онц байдалд орж, шархдагсдыг эмчилж байн"а гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, мөн өдөр Куетта хотын нэгэн сүмд 4 террорист этгээд халдлага үйлджээ. Пакистаны ерөнхий сайд Аббаси гаргасан мэдэгдэлдээ, халдлагын хэргийг зэмлэн буруушааж, шархдагсдыг бүх хүчээрээ авран туслахыг холбогдох салбаруудаас шаарджээ.
Сэтгэгдэл