Америкийн 3 цэрэг Афганистанд амиа алдав


 
 

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 10-нд хэлэхдээ, Афганистаны зүүн нутагт Америкийн 3 цэрэг буудлагад өртөж амиа алдсан бөгөөд нэг цэрэг шархадсан гэв.

АНУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ Америкийн цэргийн эндэж бэртсэн талаар мэдээлж, энэ хэргийг шалгаж байна гэв.

Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Аттоллах Ходжани Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, Афганистаны нэг цэрэг мөн өдөр уг мужийн Ачин нутагт Афганистанд суугаа Америкийн 2 цэргийг буудан алж, 2 цэргийг шархдуулав. Тэр цэрэг мөн тэр даруйд нь Америкийн цэрэгт буудуулан амиа алдсан гэв.

 

\Урьхан\

ХОУР
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.