Орос тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстой


Орос тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстойОХУ-ын ерөнхийлөгч Путин 26-нд үг хэлэхдээ, "Орос улс тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстой. Энэ бол үндэсний асар чухал үүрэг хариуцлага юм" гэж илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, "Ойрын жилүүдэд Орос тэнгисийн армийн хүчин чадлаа бэхжүүлэх талаар олон ажил хийсэн. Шинэ загварын байлдааны хөлөг онгоцууд, хамгаалалтын хөлөг онгоцуудыг байлдааны бэлэн байдалд оруулж, мөн олон тооны стратегийн цөмийн шумбагчийг шинээр үйлдвэрлэсэн. Тэнгисийн цэргийн агаарын нисэх хүчин, далайн эргийн батлан хамгаалах хүчин, тэнгисийн баазуудын нэгдсэн хүчин чадлыг тасралтгүй сайжруулсаар байна. Оросын тэнгисийн цэрэг үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах бүрэн хүчин чадалтай" гэж онцоллоо.

2006 оны 5-р сард Путин зарлиг гаргаж, жил бүрийн 7-р сарын сүүлчийн ням гаргийг Тэнгисийн цэргийн өдөр болгон тогтоосон юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.