Далайн дээрэмд цохилт өгөх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ


Далайн дээрэмд цохилт өгөх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэХятад улсын НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь 8-нд хэлэхдээ, Хятад улс сайн дураар, адил тэгш зохицуулах зарчмын үндсэнд орнуудтай далайн дээрэмд цохилт өгөх хамтын ажиллагаа түүнчлэн мэдээлэл солилцох ажлаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэв.

Тэрээр Сомалийн далайн дээрмийн асуудлын холбоо авах хэсгийн 18-р хуралд үг хэлэхдээ, "Өдгөө Сомалийн аюулгүй тогтвортой байдалд өрсөлдөөн сорилт нүүрлэсээр байна. Терроризм, далайн дээрмийн асуудал Сомалийн энх тайвны өнөөгийн үр бүтээлийг будлиантуулж, Сомалийн эргэн тойрны усан хил ба Адены булангийн олон улсын аялалд заналхийлэлд учруулсаар байна" гэв.

Ван Минь цааш нь хэлэхдээ, олон улсын хууль ба аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу Сомалийн далайн дээрэмд цохил өгөхийг Хятад улс дэмжих бөгөөд холбоо авах хэсгийн хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Аюулгүйн зөвлөл энэ оны 11-р сард Сомалийн далайн дээрэмд цохилт өгөх эрхийн хугацааг сунгах асуудлаар хэлэлцэнэ, тухайн үе дээрх байдлыг бүрэн харгалзах ёстой гэв.

\Урьхан\ ХОУР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.