Монголын телевизүүдийн холбооноос МҮОНТВ-д мэдэгдэл хvргүүллээ. Энэ талаараа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уламжилжээ. Учир нь МҮОНТВ өөрийн веб болон цахим хуудсуудаараа эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн IPTV буюу Юнивишн, Скаймедиа, ДиДиЭш, Сансарын 11 дээр мэдээний суваг байрлана гэсэн мэдээлэл тараах болсон. Гэтэл дээрх IPTV болон 11 дээр байрладаг C1, Тв5, 11-р суваг, Монгол ТВ, VTV телевизэд ямар нэг албан ёсны мэдэгдэл огт ирээгүй, энэ талаарх бүгд мэдэхгүй байхад МҮОНТВ-ийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Оюундарь ийм мэдэгдэл хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байгаа юм байна.
Тиймээс Монголын телевизүүдийн холбоо энэ байдлыг олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй үйлдэл гэж үзлээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа телевизийн салбарт огт гарч байгаагүй ёс зүйгүй үйлдэл, хууль бус сурталчилгаагаа албан ёсны баталгаатай мэтээр олон нийтэд зарлаж, үзэгчдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүссэн юм.
А.БИЛГҮҮН
newscom.mn
Сэтгэгдэл