Гал сөнөөгчдийн наадамд оролцсон тамирчид эх орондоо ирэв


 

Гал сөнөөгчдийн наадамд оролцсон тамирчид эх орондоо ирэв

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ.


БНСУ-ын Чүнжү хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-17-ны өдөр болсон тус тэмцээнд дэлхийн 51 орны 10 мянга гаруй тамирчин спортын 75 төрлөөр өрсөлдсөн.

Монгол улсаас Онцгой байдлын албыг төлөөлөн спортын 7 төрлөөр 28 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжүрмэд алтан медаль, Марафоны төрөлдХэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр алтан медаль хүртжээ.Харин шатрын төрөлд Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Т.Батдэлгэр хүрэл медаль, мөн баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол усны аврах ажиллагаа төрөлд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис долдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.