Дэлхийд санхүүгийн хямрал дахин болох товыг нэрлэжээ


Дэлхийд санхүүгийн хямрал дахин болох товыг нэрлэжээ

 

Хөрөнгө оруулалтын "Bridgewater Associates” компанийг үндэслэгч, америкийн тэрбумтан Рей Далио"Business Insider” сайтад өгсөн ярилцлагадааирэх хоёр жилд дахин санхүүгийн хямрал болно хэмээн үзэж болно гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлагдурджээ.

Эдийн засгийн мөчлөг хэд хэдэн үед хуваагддаг. Эхлээд үйлдвэрлэлийн орлогын хамтаар өр ихсэж, харин активын өртөг нэмэгддэг. Өр ихэссэнээс болоод төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгахад шилжинэ гэж тэр хэлсэн байна.

Цаашид бодлогын хүү бараг тэг болж унана. Эдийн засаг хямралын шатанд орж, харин төв банкууд актив худалдан авч, тооны хувьд зөөллөх бодлогод шилжинэ.

"Миний бодлоор, одоо бидний байгаа үе нь өнгөрсөн зууны 30-аад оныг маш их санагдуулж байна” гэж Далио хэлээд, Их уналтын үеийн дэлхийн эдийн засгийн болон улс төрийн байдлыг дурджээ.

Ингэхдээ ийм нөхцөлд баян, ядуугийн зааг ихсэж, улмаар популизм газар авахад хүргэдэг гэж тэрбумтан тэмдэглэсэн байна.

Дэлхий нийтийн шинжтэй уналт болж хувирсан өмнөх санхүүгийн хямрал нь АНУ-ын дөрөвт ордог хөрөнгө оруулалтын "Lehman Brothers” банк дампуурсны дараа 2008 онд үүссэн юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.