Европын холбооны комисс, ЕХ-ны Гадаад үйл ажиллагааны агентлаг Европ, Азийг холбох Европын стратегийн төсөөлөл хэмээх бодлогын нэгдсэн мэдэгдэл гаргаж, Европын холбооны "Европ, Азийн харилцаа холбоог эрчимжүүлэх” төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно гэжээ.
Европын холбоо мөн өдрийн мэдэгдэлдээ: Европын холбооны комис улс орнуудыг дэд бүтцээр холбох Европын хувилбар гаргаж, цаашид хэрэгжүүлэх явцад "дүрэмд үндэслэсэн” Азийн нөхцөл байдалтай уялдуулан, зам тээвэр, эрчим хүч, дижитал, харилцаа холбооны сүлжээ зэрэг салбараар гол болгон Азийн орнууд, байгууллагуудтай дэд бүтцээр холбогдсон түншийн харилцаа тогтоох, мөн хоёр талт, бүс нутаг ба олон улсын байгууллагын түвшний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.
Бодлогын баримт бичгийг дараачийн шатанд Европын парламент болон Европын холбооны зөвлөлд дэвшүүлэн, ирэх сард Брюссель хотод болох Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцах юм байна.
Сэтгэгдэл