Зам, тээврийн хөгжлийн яамнаас авсан мэдээгээр манай улсад нийт тээврийн хэрэгслийн тоо 894 мянгад хүрснээс 40 хувь нь 20 болон түүнээс дээш жил ашигласан хугацаатай байна.
Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга байна. Харин 15-20 жил ашигласан тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, 4-6 жил ашигласан нь 66 мянга, 0-3 жил болсон нь 27 мянга байна. Эндээс манайд "шинэ” буюу "он залуу” гэдэг автомашины нийт автопаркт эзлэх хувь тун бага байгааг харж болно. Нийт дүнгээр авч үзвэл тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн ашиглалттай гарч байна.
Сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ ихэсээр байгааг хэрэглээ болон импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тооноос харж болно.2015 онд 37.086 суудлын автомашин орж ирж байсан болэнэ то нэмэгдсээр2016 онд 37.735, 2017 онд 48.871 суудлын автомашин орж иржээ. Энэ оны эхний таван сарын байдлаар 19.700 автомашин орж ирээд байгааталаарГаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн мэдээлж байна.
Импортоор авч буйавтомашиныг насжилтийн байдлыг авч үзвэл 0-3 жил ашигласан автомашин ихэвчлэн Герман улсаас орж ирдэг бол Японоос орж ирж байгаа 4-9 насжилтай автомашинимпортын70 орчим хувийг эзэлж байна.
Манай улс 30 орноос суудлын автомашин импортлож байгаагийн хэнх хувийг Японы автомашин эзэлж байна. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад Японоос 45 мянган суудлын автомашин орж иржээ. Удаалаад БНСУ-аас 2.900, АНУ-аас 142, ОХУ-аас 167, ХБНГУ-аас 315 ширхэг суудлын автомашин тус тус импортложээ.Ачааны автомашины хувьд 2017 онд нийт 14.155 ширхэг орж ирсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 5.582 ширхэг орж ирээд байна. Эдгээрээс ихэнх хувийг БНСУ-аас улсаас орж ирсэн автомашин эзэлж байна.БОАЖЯ-ны мэдээллээр нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлж байгаа дүн гарчээ.
Сэтгэгдэл