Монголд 379.2 мянган жуулчин иржээ


 

 

Гадаадын иргэн, харьяатын газраас авсан мэдээллээр энэ оны эхний найман сард манай улсад 379.2 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэд манай улсад 398.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь өнгөрсөн оныхоос 25.8 хувиар илүү байжээ.

Харин энэ хугацаанд Монголоос 257.3 мянган иргэн гадаад руу зорчсон гэнэ. Аль орноос хамгийн олон жуулчин ирснийг эрэмбэлбэл БНХАУ (107 051), БНСУ (88 913), ОХУ (67 772), Япон (15 016) тэргүүлж, араас нь АНУ, Герман, Франц, Казахстан нэхэж явна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.