Эрчүүддээ өгөх зөвлөгөө


 

Эрчүүддээ өгөх зөвлөгөө

 

Та доорх зөвлөгөөг дагаад хагас жилийн дараа өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдсөнийг хараарай. Шинэ өглөө болгон танд өөрийгөө өөрчлөх боломж байдаг. Амьдралаа урт хугацаагаар сайжруулахын тулд өглөө бүр доорх үйлдлүүдийг хийж хэвшээрэй.

 

-Өглөө дасгал хийж хөлсөө сайхан гаргаад авахад бие чангарах төдийгүй тархи сэргэнэ.Биеийн дасгал хийснээр булчин шөрмөс хөгжөөд зогсохгүй эндорфин ихээр ялгардаг тул сэтгэл санаа хэдэн цагаар сэргэж арьс яваандаа цэвэршдэг. Ингэснээр та өдөржин стрессгүй байж чадна. Ямар ч төрлийн дасгал ашигтай. Гэхдээ зүрхний үйл ажиллагаа дэмжих дасгал заавал хийж байгаарай. Хүч тамирын дасгалыг оройн цагаар хийх нь илүү тохиромжтой.


-Шүдээ зөвхөн хамгаалах бус сайхан инээмсэглэхийн тулд цэвэрлэ.

-Өглөөний цайгаа байнга уу. Өөрийгөө машинтай жишээрэй. Машинаа сайн байлгахын тулд бид түлш хийдэг, гэхдээ сайныг нь хийдэг шүү дээ. Өглөөний цайгаар өөрийн хөдөлгүүрээ асааж эхлээрэй. Амархан шингэдэг уураг, нүүрс усны нэгдэл нь эрүүл сайн хоолонд тооцогдоно. Жишээ нь жимс, тарагтай овъёосны зутан, эсвэл ногоотой омлет. Цаг бага байвал жимс, сүү, дээр нь халбага уураг хийгээд миксердээд уугаарай.

 

-Зовхины арьс нимгэхэн, мэдрэмтгий, амархан үрчийдэг тул чийглэж зөөлрүүлэх тос түрхэж байгаарай.
–Эмэгтэйчүүдэд таалагдахыг хүсвэл сахлаа авч байгаарай. Өдөр бүр хусдаггүй бол өглөө бүр анхааралтай өөрийгөө тольдож хамар, чих, хацар, аман дээр чинь илүү дутуу үс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.

 

-Өглөөд 100 удаа суниа. Энэ зөвлөгөө хуучинсаг санагдаж магад. Гэвч шалгарсан арга шүү. Таны зүрхэнд сайн байгаад зогсохгүй хүүхнүүд таныг хараад ухаан алдах үр дүнд хүргэнэ. Улмаар та өндөр сайхан харагдаж өөртөө улам итгэлтэй болно.

-Өдрийн хоолоо гэртээ хийгээд аваад гараарай. Үүнд хэдхэн минут л зарцуулна. Үр дүнд нь яарч идэх, түргэн хоолны илүүдэл илчлэг, хэрэггүй натригаас өөрийгөө хамгаална. Хэрэв та ажлаа амжуулж чаддаггүй бол долоо хоногт ядаж хоёр удаа гэрээсээ хоолтой явахыг хичээгээрэй. Үр дүнг нь мэдрэх болно.

-Нүүрээ зөв цэвэрлэж сураарай. Шүршүүрт орж байхдаа л нүүрэндээ сайн чанарын цэвэрлэгчээр иллэг хий. Арьс гуужуулагчтай, + 2% -ийн салицилийн хүчлийн уусмалтай цэвэрлэгч хайгаарай. Нүүрэн дээрээ толбо үүсэхээс сэргийлж мөн арьсаа түргэн сэргээхийн тулд хүйтэн усаар нүүрээ угааж бай.

-Өглөөгүүр хар кофе, хар эсвэл ногоон цай уу. Эдгээр антиоксидантууд нь залуу харагдахад тусална. Хар кофе, хар, ногоон цай тогтмол хэрэглэхэд залуужихаас гадна хорт хавдраас хамгаалдаг болох нь тогтоогдсон байна.

-Нэг л брэндийн саван, үнэртэй ус, гоо сайхны хэрэгсэл хэрэглээрэй. Таны өөрийн гэсэн үнэр тогтоно.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.