Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баярын өдөр юм. Хачирхалтай нь хохимоо хэлбэртэй астеройд 2015 оны аравдугаар сар сүнсний баярын үеэр дэлхийд ойрхон өнгөрч байсан. эр үед астероидыг 2015 TB145 гэж албан ёсоор нэрлэн бүртгэж авсан юм. Сүнсний баяртай давхцан ирсэн тул NASA албан бусаар “Агуу том хулуу” хэмээн нэрлэж байжээ. Тэгвэл энэ жилийн Халлоуин буюу сүнсний баярын дараахан нэгэн хачирхалтай сансрын биет манай дэлхийд ойрхон нисэж өнгөрөх гэж байна. Энэ бол өнөөх хохимоо хэлбэртэй астройд юм.
Пуэрто Рико дахь Аречибо дурангаар авсан радарын зураг дээр энэ астероидын дүрс хохимой хэлбэртэй буусан байдаг. Сөнөсөн сүүлт од тул уг биет гүн хар өнгөтэй, нарны гэрлийн ихэнхийг шингээж, ердөө 6 хувийг буцааж ойлгодог юм байна.
Хэдийгээр хачин сонин хэлбэртэй, айдас төрүүлэм хоч нэртэй ч 2015 TB145 сансрын биет нь дэлхийд аюул учруулахгүй гэж судлаачид тооцоолжээ. 2015 онд уг астероид дэлхийгээс 500,000 орчим киломтер зайтай өнгөрч байсан бол энэ удаа арваннэгдүгээр сарын 11-нд 38 сая километр зайтай өнгөрөх гэнэ. 2015 оных шиг ойртсон тохиолдол ирэх 500 жилд дахин давтагдахгүй гэж судлаачид тооцоолжээ.
Сэтгэгдэл