Он гарсаар эхний есдүгээр сарын байдлаар объектын гал түймэр нийт 2,742 удаа гарчээ. Үүний улмаас нийт 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 53 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,262 гэр орон сууц шатсан байна.
Гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 693 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Нийслэл хотод нийт 1.787 удаагийн гал түймэр гарч, 3.5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 955 удаагийн гал түймэр гарч, 10.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ. Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
-Ил задгай гал, асгасан үнс нурмаас 730 гал буюу 26.6 хувь,
-Пийшин, зуух, яндангийн цонолтоос 577 гал буюу 21.04 хувь,
-Цахилгаанаас 504 гал буюу 18.3 хувь,
-Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 286 гал буюу 10.4 хувь,
-Бусад шалтгаанаас 177 гал буюу 6.4 хувь,
-Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 167 гал буюу 6.09 хувь,
-Шалтгаан тогтоогдоогүй 162 гал буюу 5.7 хувь,
-Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 56 гал буюу 2.04 хувь
-Гагнуур, паялник, бамбараас 27 гал буюу 1.03 хувь
-Архидан согтуурснаас 18 гал буюу 0.5 хувь,
-Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.5 хувь
-Санаатай үйлдлээр 11 гал буюу 0.4 хувь,
-Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0.18 хувь,
-Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.14 хувь,
-Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0.07 хувь,
-Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.07 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл