Хятадад шувууны томуугийн “H5N6” вирус хүнд халдварлажээ


 

Хятадад шувууны томуугийн “H5N6” вирус хүнд халдварлажээ

 

Шувууны томуугийн "H5N6” вирус хүнд халдварласан анхны тохиолдол Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид бүртгэгдсэн тухай Хонконгийн телевизийн "RTHK” суваг мэдээлжээ.  
Аминд аюултай уг вирусийн халдварыг Гуанжоу хотын иргэн болох 22 настай залуу авсан бөгөөд өвчний шинж тэмдэг есдүгээр сарын 25-нд илэрчээ.
Түүнийг есдүгээр сарын 26-нд эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь хүнд байгаа аж.
Вирусийн халдвар авсны шинж тэмдэг илрэхээс өмнө уг залуу гэрийн тэжээвэр шувуутай шууд харьцсан байжээ.
Хятадад 2014 оноос хойш "H5N6” вирусийн халдвар авсан 21 дэх тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.
Хятадын шувууны аж ахуйн мужуудын нэг болох Гуйжоуд "H5N6” вирусийн халдвар тархсан тухай тус улсын Хөдөө аж ахуйн сайд өнгрсөн долоо хоногийн бямба гарагт мэдээлжээ. Есдүгээр сарын 16-ны байдлаар уг вирусийн халдвар авсан 5297 тохиолдол бүртгэгдэж, 4948 шувуу үхсэн байна.
Хэдийгээр эрх баригчид халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан боловч хүнд халдварлахаас сэргийлж чадсангүй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.