Рианна Барбадосын элчин сайд боллоо


Рианна Барбадосын элчин сайд боллоо

 
Дуучин Рианна төрөлх Барбадос нутгийнхаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд болжээ. Барбадосын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд "Энэхүү албан тушаал нь боловсрол, аялал жуулчлал, арлын хөрөнгө оруулалтыг дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэх” аж. Карибын тэнгисийн арал улс болох Барбадост мэндэлсэн Рианна 2008 онд улсынхаа соёлын элч болж байсан. Гэхдээ түүний шинэ алба соёлын элчийн ажилтай харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй, хариуцлага өндөртэй юм. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд гэдэг нь ихэвчлэн гадаас улс оронд өөрийн улсыг төлөөлөн суудаг дипломат ажилтныг тодорхойлдог ойлголт билээ.

Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттли "Дуучин Рианнаг арал дээрх ертөнцийг бүтээлцэж, дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж яваа учир ийнхүү элчин сайдаар ажиллаж чадах хүн мөн гэж үзсэн” хэмээн мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй Рианнагийн хийж бүтээсэн бүхэн эрүүл мэнд, боловсролын салбарын буяны үйл ажиллагаанд тусгалаа олсон гэдгийг ч Ерөнхий сайд онцолсон байна.


Харин Рианнагийн хувьд "Барбадосын ирээдүйн төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Ийм нэр хүндтэй үүргийг хүлээн авахдаа баяртай байна” гэжээ. Дуучин Рианнагийн хувьд зөвхөн дуулаад зогсохгүй сайн жүжигчин, гоо сайхан, дотуур хувцасны Fenty брэндийг удирддаг байсан бол одоо улсаа төлөөлсөн онцгой эрхэт нэгэн боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.