“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үеэр үйлчлэгч рүү халуун ус цацаж, онгоц ослын буулт зарлажээ



 

“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үеэр үйлчлэгч рүү халуун ус цацаж, онгоц ослын буулт зарлажээ

 

Онгоцонд зорчиж явсан нэгэн иргэн онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт буюу есдүгээр сарын 28-ний өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үеэр зорчигч иргэн онгоцны үйлчлэгчийн гар луу буцалсан халуун ус цацсан байна. Энэхүү хэргээс болж онгоц ослын буулт зарлаж, тухай онгоцны нисэх цаг 01:00 болж өөрчлөгдөж, зарим иргэдэд багагүй чирэгдэл учруулсан аж. 

Улмаар онгоц Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн хуваарийн дагуу Бээжинд газарджээ. Тухайн үед зорчигч согтуу байсны улмаас онгоцны үйлчлэгчийг муу үйлчиллээ хэмээн уурлаж аягалж өгсөн усыг нь өөр лүү нь цацсан гэсэн мэдээлэл байна. Онгоцны ажилчид Бээжингийн цагдаагийн байгууллагад хандсан боловч манай улсын онгоц байсан учир Монгол улсын хуулиар хэргийг шийдвэрлэхийг анхааруулжээ. 

Энэ тухай холбогдох албаныхнаас тодруулахад, "Буцалсан ус цацуулсан онгоцны үйлчлэгч одоогийн байдлаар ажлаа хэвийн хийгээд явж байгаа. Халуун ус нүүрэн тус газар нь бус зүүн гар луу нь цацарсан. Ус цацсан зорчигчийн хажууд нь сууж явсан Хятад иргэн рүү мөн ус цацарсан ч азаар гэмтэл түлэгдэлгүй өнгөрсөн. Ус цацсан зорчигч тухайн үед согтуу байгаагүй. Энэ хүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

Мөн тус хэрэг явдлын талаар үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ” ТӨХК-аас удахгүй мэдээлэл хийх гэж байгаа тухай хэллээ. Одоогийн байдлаар дээрх хэргийг үйлдсэн зорчигч болоод энэ хэрэгт холбоотой хүмүүс цагдаагийн байгууллагад тайлбар, мэдүүлэг өгөөд байгаа аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.