Ард түмэн аниргүй л
Адгаж дугарсан нэг нь амьгүй болж байнаЧихэндээ бөглөөстэй түшээд аниргүй л
Чийр болсон ганцыг бол дарсаар л байна
Аавын хөвгүүд овогоо солиод архичин болсоноо
Аанай тэд үүнийгээ ардчилал гэнэ
Ээжийн охид энгэрээ задлаад "гоёсноо"
Эвий тэд үүнийгээ эрх чөлөө гэнэ
Цэл залуухан эр өвчинд шаналан амь гуйж
Цэргийн албанаас айсан нь өвчин зохиож жүжиглэж
Цэнхэр дурдан алчуураар хүүхнүүд биш эрчүүд гоёж
Цэрвэсэн хонгор дуу охидоос биш хөвгүүдээс уянгалаж байна
Арван хэдтэй охин аавгүй хүүхэдтэй гэж адлагдаж
Амьдрал юм чинь гэж биеэ өмөөрч өөрийгөө зарж
Ааваасаа ах хүнийг баян гэж "хайрлаж"
Алдхан биеэ хямдхан үрэн орчлонг барна
Чингэсийн удам гэж цээжээ дэлдээд
Чихэр горьдсон хүүхэд шиг засгаас мөнгө горьдож
Май гээд баян мэт улс орноо тараачихаад
Манайх ядуу гэж манжийн үлдэгдэлээс цаас гуйж байна
Хөдөө нутагтаа төөрөхгүй байхын аргагүй уудам юм чинь
Хөдсөн дээлтэй малчинаас хэрсэн олон замыг лавлахад
Хай чи хэн ба гэж хятад аялгаар асууж
Хамаг газрын минь эзэн болоод тэд сууж байна
Миний монгол босоо заяатай гэж
Мандах нар нь сүүн буянтай гэж
Малаар дүүрэн талтай гэж
Мөрөн шиг дөлгөөн зантай гэж
Ядарсан хэдэн түмнээ
Ялзарсан төр нь хэдий болтол мунхруулах юм бол
Ясаа тавьж сүнсээ амраах нутгаа
Ядуу монголчууд дуусгасан гэж түүх болон үлдэх үү
Сэтгэгдэл