Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэх юм. Энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр ТББХ-ны хуралдаанаар мэдэгдээд байгаа юм. Мөн өнөөдрийн чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Тэрбээр "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм.
Ингээд чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлт;
- Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
- Бусад;
- Ерөнхий сайдын мэдээлэл: "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар”.
Сэтгэгдэл