Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилжээ


 

 

Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилжээ

 

 

Японы мэргэжлийн сүмо бөхтэй шуугиан огтхон ч тасрахгүй байна. Саяхан зодог тайлсан  Их аварга Харүмафүжи Бямбадорж аваргаас Таканоива Баасандоржийн тал буюу Таканохана аваргын талаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Энэ нь Таканоива Баасандоржийн 2 тэмцээн өнжсөн болон сэтгэл санааны хохирол, эмнэлэгийн зардлын болон замын зардлын төлбөр гэнэ. Хэрэв шүүхээс гадуур тохиролцож чадахгүй бол Харүмафүжи аваргыг шүүхэд өгөх гэнэ.

Хоёр талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэхүү мөнгийг Таканоива Баасандорж 2 сарын өмнөөс нэхэмжилсэн байна.

"Энэ бол хэтэрхий их хэмжээний мөнгө байна. Харүмафүжигийн талаас авч үзвэл хэргээ хүлээж мөн цагдаа болон Сүмогийн холбоонд өөрийн мэдэх бүхнээ хэлсэн учраас энэ хэргийг хаасан. Хэрэв Таканоива үнэхээр хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол Харүмафүжи ч мөн адил бууж өгөхгүй байх. Таканоива болон Харүмафүжигийн харьцаа маш дотно байсан төдийгүй Таканоива Харүмафүжиг 'Ахаа' гэж дууддаг байсан. Миний бодлоор, энэ нь Таканоивагийн хүсч байгаа зүйл биш харин түүний ард хэн нэгэн ингэ гэж шаардаад байх шиг байна. Тэр хүн нь магадгүй Таканохана байх." гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.