Сүүлийн үед алдартнууд шинэ, содон зүйлээр хүмүүсийг гайхшруулахын тулд хувцас өмсгөлөө хүртэл хэт илэн далангуй байдалтайгаар сонгох болсон. Үе үе шуугиан тарих дуртай Ким бүсгүй сүүлийн долоо хоногийн турш хэл амны бай болж байна. Эхлээд од бүсгүй өөрийн нэрийн шинэ сүрчгийг танилцуулсан бөгөөд ердөө хэдхэн минутын дотор таван сая доллар олсон.
Түүнээс хойш хэдхэн цагийн дараа хүмүүс түүнийг логоны санаа хулгайлсан хэмээн шүүхэд өгсөн байдаг. Төдөлгүй Ким бүсгүй ээлжит нүцгэн зургаа инстаграм дээр байршуулж амжсан. Бүсгүй Dolce & Gabbanna-гийн тун ч зоримог даашинзыг сонгон өмсжээ. Хэтэрхий ил задгай уг даашинзыг хүмүүс хараад "Энэ ч арай хэтэрсэн хэрэг болж байна” хэмээн шүүмжилжээ.
Сэтгэгдэл