Өвлийг өнтэй бас дэгжин давах бэлтгэлээ та базааж амжсан уу.Жавар хайрах хүйтний улиралд эрүүл мэндээ хамгаалан дулаан явахад хамгийн гол гоёл бол мэдээж малгай.2018 оны өвлийн гол чиг хандлагын загвар нь нэхмэл ноосон, сүлжмэл эдлэл, үслэг эдлэлийн малгайнууд багтсан байна.
1.Энгийн сүлжмэл загвар бүхий Бийни малгай
Энгийн сүлжмэл загварын Бийни малгай сүүлийн жилүүдэд трэнд хэвээр байгаа.Одоо түүнийг заавал чөлөөт загвартай хослуулах шаардлагагүй.Харин ч өдөр тутмын хувцаслалттайгаа өнгө зохицуулан өмсөж яагаад болохгүй гэж.Энгийн чөлөөтэй дулаахан мөртлөө таныг өвөрмөц харагдуулах бийни загварыг санал болгож байна.
2.Гангстер бүрх
Сонгодог бүрх малгай энэ өвлийн бас нэгэн тренд.Эрэгтэйлэг харагддаг мөртлөө цаана дур булаам байдлыг бүрх малгай үүсгэдэг.Зарим бүсгүйчүүдэд хүч нэмдэг энэхүү загвар нь урт төрийтэй гутал,дэгжин куртиктэй хослуулж өмсвөл илүү тансаг харагдах болно.Гангстер бүрх малгайгаа ороолт гуталтайгаа хослуулан өмсөөрэй.
3.Саравч
Жилийн дөрвөн улиралд эрэлттэй байдаг малгай бол хэзээ ч загвараа алддаггүй саравчтай малгай. Саравчтай малгай зөвхөн чөлөөт загварт зохицоод зохсохгүй дэгжин хээнцэр,содон байдлыг ч өөртөө агуулж чаддаг.
4.Содноос содон
Өвлийн малгайны сонголтонд тань чамин содон загваруудыг санал болгосон хэвээр байна. Энэ жил чимэглүүр ихтэй чимэглэл бүхий гар ажиллагаа шаардсан содон загварууд трэнд хэвээр байгаа.
Сэтгэгдэл