-400, 480, 580 мянга.
-Хэ цэс, УИХ, Засгийн газар л хүчирч авах нь дээ, тэгвэл.
-Өвөө арай бага нь 120-оос эхлээд 350 мянга хүртэл бий.
-Чадалгүй юм л харагдаад байна даа хүү минь. Сар шинэ дөхөхөөр угаасаа наадах чинь хэрэггүй хог болно. Эртхэн аятайхан үнэ хэлээд өгчихвөл зүгээр дээ гэж хэлээд нэхий дээл, булган малгай, нохой гутал өмссөн 70 гаруй насны хөгшин 30 дөхөж яваа болов уу гэмээр хүүгээ дагуулаад цааш одов.
"Хүчит шонхор” захад ууцны наймаачид өөрсдийн гэсэн нэгээхэн хэсэг газарт аль хэдийнэ тухлаад авчээ. Чонон дах, нэхий дээл, зарим нь хөвөнтэй дээл өмсөөд үнэг, булга малгай бүхий тэднийг хөдөөнийх гэж хэлэх хэцүү биш гэх ч хэцүү харагдана. Би ч Дундговийнх, би ч Дундговийнх гэж ирээд л махны амт чанарын тухай ам уралдан ярих юм.
Үнэндээ хот газарт өсч, малын бараа хаяахан хардаг мань мэтийн хувьд
махны сайн мууг тэр бүр мэдэхгүй. Өөх ихтэй мах, далбагар томхон ууц л
харагдвал тарган хонины мах гэж бодсоор Цагаан сарын ууцны үнийн
сонирхлоо.
400 мянгаас 580 мянга хүртэлх үнэ бүхий ууцыг хараад хэрвээ үхрийн мах
авбал хэдэн кг-ийг авах билээ гэж тооцсоор үхрийн махны үнэ асуухад
ястай бол кг нь 4400 төгрөг гэх дуулдав. Өө хөөрхий 580 мянган төгрөгөөр
чинь лавтай 131 кг үхрийн мах авах бололтой. Энэ нь нэг өвлийн идэш
болчихно. Гэтэл ердөө Цагаан сарын гурав хоногт...
Бэлээ гайхуулах гэсэн нэгний л сонирхох юм байна даа. Хажуугаар хүмүүс
"Найрын ширээний ууц”-ын алтан медальтынх бололтой хэмээн хөхрөлдөөд
гарах ч сонсогдоно.
Сар шинэ хуучрахаар энэ том сүүлний өөх магадгүй аль нэг хаус, хотхоны
хогийн саванд л харагдах биз гэх бодол өөрийн эрхгүй төрсөөр цааш хэд
хэдэн нөхдөөс ууцны үнэ лавлалаа. Ууц гэдэг энгийн нэг махны ченжийн
хийгээд байдаг наймаа биш бололтой. Дан ууцны мах ачсан портерууд
эгнэнэ. Дунджаар 120 мянгаас 300 хүртэл мянган төгрөгөөр ууцны сайхан
мах авах нь. Урт сүүлтэй, богино сүүлтэй, шувтан, навтгар гээд янз
бүрийн хэлбэр хэмжээтэй ууцыг таны бэл бэнчин мэдэж л Сар шинийн
ширээнээ тавих нь. Харин ууцны ченжүүд маань махаа буулгах тийм ч дуртай
биш байгаа нь илт.
Уг нь хонины ястай мах кг нь 3800-4000 төгрөгийн үнэтэй байна билээ.
Тэгэхээр ууцны махаа кг-аар нь жинлээд авахад 42 кг-тай мах 159600
төгрөг болох бол боломжийн сайхан мах 35 кг байна гээд тооцоход 133000
төгрөг байх ёстой. Гэвч ууцны хонь учраас 42 кг-тай бол 250 мянга, 35
бол 200 мянга орчим болж өснө. Учир нь энэ бол ууцны мах.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл