“ХАНБҮРГЭДЭЙ”-н брэндүүд но-той юу?


“ХАНБҮРГЭДЭЙ”-н брэндүүд но-той юу?"Хамгийн эрхэмсэг чанарын үнэмшил” уриатай "Ханбүргэдэй” их дэлгүүр хэрэглэгчдийн урмыг хугалсаар байна. Дэлхийн элит брэндүүдийн шилмэл хувцасны дэлгүүр гэж өөрсдийгөө тодорхойлдог ч "Ханбүргэдэй”-гээс худалдан авалт хийсэн иргэдийн итгэл хөрч, зарим нэг нь хохирч эхэлсэн байна.

Тус дэлгүүрийн дундаж бараа 200 мянгаас дээш төгрөгийн үнэтэй.  Гэтэл барааны үнийг дагаж ориг брэндийн чанар дагалдаж байна уу? аль эсвэл чанаргүй бараан дээр брэндийн нэр ашиглаж иргэдийг хохироогоод байна уу? гэдэг дээр иргэд нотолгоо шаардаж эхэлээ.

 
Тус дэлгүүрээр үйлчлүүлээд туйлын сэтгэл дундуур үлдсэн нэгэн иргэн бидэнд хандсан юм. Тэрээр энэ сарын 10-нд тус дэлгүүрээр үйлчлүүлэн 200 орчим мянган төгрөгийн худалдан авалт хийжээ.
Тодруулбал 228 мянган төгрөгийн үнэтэй силкэн малгайг "Ханбүргэдэй” их дэлгүүрийн гуравдугаар давхрын малгайны тасгаас худалдан авсан байна.
Ингэхдээ 10 хувийн хөнгөлөлт эдлэн 194941 төгрөгөөр наадмын дээлэн дээр өмсөх гоёлын сүрлэнн малгай авчээ. Гэтэл үйлчлүүлэгч үнэтэй малгайгаа маргааш нь буюу наадмын эхний өдөр өмсөөд дахин өмсөх боломжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл түүний өмсөж явсан малгай ганц өдрийн нарыг үзэж чадалгүй оройгоосоо язарч цоорон, урагдсан байна.
Малгайны чанарыг гэрэл зургаас харна уу!

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ингээд 10 хувийн хөнгөлөлт эдлэн сэтгэлээ шингээн Панам малгай худалдан авсан иргэн ийн ярив.
Та Панам малгайн талаар хэр сайн мэдэх вэ? Өмнө нь энэ загварын малгай авч байсан уу? 
Би наадмын өдрүүдэд өмсчихмөөр аятайхан малгай хайж яваад чанартай брэндийн бараа зардаг гэхээр нь энэ дэлгүүрээр үйлчлүүлсэн юм. Би авахдаа энэ малгай үнэтэй брэндийн чанартай малгай гэж л итгэсэн. Тэгтэл өдөр ч бололгүй цоороод язарчихаж байгааг хараад үнэхээр урам хугарсан. Хүний урманд тэр өдөр гадаа бороо ч ороогүй.
"Ханбүргэдэй” их дэлгүүрт эргэн хандсан уу?
Би дөнгөж сая тэндээс ирлээ. Би худалдан авсан малгайгаа буцаая гээгүй. Зүгээр л сольж өгөхийг хүссэн. Учир нь би энэ малгайг баяр наадмын өдрөөр өмсөх чанартай бараа зардаг дэлгүүр гэж сонгон уг дэлгүүрээр үйлчлүүлсэн. Гэтэл үнэтэй брэнд гэчихээд хятад бараанаас дор зүйл зарчихаад урдаас жишим ч үгүй "Малгайгаа арчилж чадаагүй өөрийн чинь буруу одоо бидэнд хамаагүй” гээд зогсож байна. Үнэндээ миний уур маш их хүрч байна. Үнэтэй брэнд ийм байдаг юм уу? 
 Та энэ малгайг "Panama Hat”-ийн хуурамч бүтээгдэхүүн гэж үзэж байна уу? 
 
Үнэхээр оригинал малгай байсан бол чанар нь хадгалагдах ёстой биз дээ. Дээрээс нь малгайн дотор хэсгийг сайн харвал цавуу шиг зүйлээр оройг нь наасан байгаа нь харж болохоор байгаа биз дээ. Би нэг хоног өмсөх гэж брэндийн нэртэй малгайг 200 мянган төгрөгөөр авах гээгүй ш дээ. Би ямар Нарантуул захаас малгай авчихаад зарга хийж байгаа биш дээ.
Дээрх иргэн "Ханбүргэдэй” их дэлгүүрээр үйлчлүүлээд гомдол гаргаж буй цор ганц үйлчлүүлэгч биш юм. "Ханбүргэдэй” их дэлгүүрийн цахим хуудсаар зочилбол дэлхийн нэртэй брэндүүдийн тэнгэрт тулсан үнэтэй бүтээгдэхүүнүүд хараа булаана. Эндээс зөвхөн брэнд гэдэг үгийг л үйлчлүүлэгч нар олонтаа олж хардаг. Харин бодит байдал дээр дэлгүүрийн бараа бүгд брэнд байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хуучирсан бараа олноор нь авчирч үнэтэй зардаг, хятад бараан дээр брэндийн шошго тавин иргэдийг хуурдаг гэх иргэдийн гомдлууд тасардаггүй нь цаанаа ямар "Ханбүргэдэй-н” бүх бараа ориг байж чадах уу гэх харыг төрүүлсээр байна. Ямартай ч тэдний бараа бүгд брэндийн үнээр зарагддаг.
 
Панам малгайны тухайд:
Панам малгайг 2012 онд ЮНЕСКО биет бус соёлын өвийн жагсаалтад нэмсэн байдаг. Тиймээс Панам малгай нь соёлын өв уламжлалт малгай төдийгүй дэлхийд нөлөө бүхий брэнд болон алдаршсан байдаг. Панам мадлгай нь олон зуун жилийн турш үйлдвэрлэлийн нарийн технологийг бий болгосон учраас чанар, үйлдвэрлэгчдийн ур чадварын илэрхийлэл болсон брэнд юм. Панам малгай үйлдвэрлэгчдийн албан ёсны вебсайт дээр Панам малгайн ширхэг тутмын үнэн нь 79 доллар гэж тодорхойлогдсон байна. Харин Монголд хямдрал зарлаагүй байх үеийн үнэ нь 228 мянган төгрөг.

1600-аад оноос эхлэн Эквадорын эргийн дагуу зуслангийн байшингуудад Панам малгайн үүсэл тавигдсан гэж үздэг. Эндээс Панам малгайн гар хийцийн анхны бүтээгдэхүүнүүд үүссэнээр  өдгөө брэнд болон хөгжсөн байдаг.  панам малгайн гол онцлог нь сүрлээр хийгдсэн учраас маш хөнгөн дээрээс нь боловсруулах технологи нь бүтэн 400 жил дажихдаа чанараараа дэлхийд алдаршсан бүтээгдэхүүн юм.


Панам малгайгаар жишээ татахад л ийм байна. Харин дэлгүүрийн бусад бүтээгдэхүүн нэг бүрчлэн судалбал ямар байх бол?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.