Сонгуулийн тухай хуулийн дагуу 10 сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм. Үүнээс Дорноговь аймгийн
Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%,
Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8% АН 38,2%
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%, АН 30,6%
Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7% АН 35,2%
Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5% АН 29,5%-ийн тус тус санал авсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын Нам Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авч мөн л МАН ялсан байна. Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэсэн мэдээлэл ирлээ. Ямартай ч намуудын чансааг шалгах шалгуур болно гэж үзэж улс төр судлаачид болон ажиглагчдын анхаарлын төвд байсан 9 тойрогт болсон сонгуулийн 7 тойрогт нь Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Сэтгэгдэл