Жилд 50 эмэгтэй хүний наймааны золиос болж байна гэв


 

 

Жилд 50 эмэгтэй хүний наймааны золиос болж байна гэв

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, "Хүйсийн тэгш эрхийн төв” хамтран "Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын оролцоо” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад хамгийн анх 1990 онд бүртгэгджээ. Үүнээс хойш нийтдээ 100 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тоон үзүүлэлтээс харахад хүний наймааны тохиолдол 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг "Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг байна.

Өрхийн орлого багатай, эцэг эх нь салсан, шилжин суурьшсан, дахин гэрлэсэн хосуудын хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ үл ойшоож, анхаарал халамж тавиагүйгээс болоод хүний наймааны хохирогч болгож болзошгүй юм. 2017 онд 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс зургаа нь эрэгтэй хүүхэд байсан. Одоогоор эдгээр хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.