“MERS”-ээр нас барагсдын тоонд өөрчлөлт гарсангүй


 “MERS”-ээр нас барагсдын тоонд өөрчлөлт гарсангүйСЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгдсэнгүй. Вирусийн гаралтай уг өвчнөөр нас барагсдын тоо ч 35 хэвээр байна.

Энэ вирусийн халдвар авагсдын тоо өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас хойш өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, 186 хэвээр байгаа юм. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн амьсгалын замын гаралтай өвчин бөгөөд дэлхийн хэмжээнд 530 хүнийг амийг аваад байгаа билээ.

Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.