Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааныг хөнгөлнө


 

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааныг хөнгөлнө

 

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыгхолбогдох яамны сайдууд хамтран шийдээд байна.

Тодруулбал,хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой хүлэмж ажиллуулахад цахилгаан, дулаан их шаардагддаг учир тарифын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан юм. Дээрх асуудлыгХХААХҮ-ийн болон Эрчим хүчний сайдтай хамтран судалснаар Засгийн газраасшийдвэр гаргаадбайна.Хүнсний ногоо, тэр дундаа жимс, жимсгэнээс аваад нарийн ногооны аж ахуйг дэмжих үүднээс Засгийн газраас дөрвөн улирлаар ажиллаж буй хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыгшийдэхийг холбогдох яамдын сайд нартдаалгаад байсан юм. Одооулсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дөрвөн улирлын хүлэмж энэ хөнгөлөлтөд хамрагдах болж байна.

Тодруулга:Манай улс нарийн ногоо болон даршилсан ногооны түүхий эдийн 90 хувийг гаднаас импортоор авч байгаабилээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.