Жолооч нар тулгуур мөргөснөөс цахилгаан тасрах тохиолдол тасрахгүй байна


 Шинэ оны эхний арав хоногийн байдлаар жолооч нар шугам сүлжээний тулгуур мөргөж зам тээврийн зөрчил гаргахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хэвийн хангамжийг тасалдуулж хэрэглэгчдийг хохироосон тохиолдол хоёр гарлаа.

Энэ сарын 6-ны өдөр 46-65 УБА улсын дугаартай Тоёота Приус,  7-ны өдөр 72-92 УБТ улсын дугаартай Хаммер маркын автомашинтай жолооч нар агаарын дэд станц, шугамын тулгуур мөргөж гэмтээснээс 71 аж ахуй нэгж, 98 айл өрх нийт 169 хэрэглэгчийн цахилгаан хангамж 60 минутын турш саатаж, 623 кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдээд байна.

Зөрчил гаргасан жолооч нарт Замын цагдаагийн газар болон, эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ, авч хохирлыг нэхэмжиллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.