Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана


Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана

Нийслэлийн хэмжээнд 2018 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд болно. Энэ талаар өнөөдөр Цэрэг татлагын товчооноос өргөтгөсөн хурал хийсэн байна.

"Цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байгаа аж. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон. Зарлан дуудах, мэдэгдэх хуудас 95.9 хувь нь эзэндээ хүрчээ. Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх ажил 92.6 хувьтай байгаа. Нэгдүгээр ээлжээс халагдаж ирсэн дайчдыг ажлын байранд хамруулсан. 32 ААН 2,000 гаруй ажлын байрны санал танилцуулсан" хэмээн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас мэдээлжээ.

Цэрэг татлагын байранд ирэхдээ:

•Иргэний үнэмлэх

•Цэргийн үүрэгтний үнэмлэх

•Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр

•Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх

•Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дилпом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлага хаана явагдаж байгаа вэ?

-Баянгол дүүрэг: "Оюуны ундраа" цогцолбор сургууль /96-р сургууль/

-Банязүрх дүүрэг: Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

-Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

-Сонгинохайрхан дүүрэг: "Ирээдүй” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/

-Хан-Уул дүүрэг: Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

-Чингэлтэй дүүрэг: Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

-Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

-Багахангай дүүрэг:  "Хангай" цогцолбор сургуульд тус тус цэрэг татлагыг зохин байгуулахаар бэлджээ.

Бэлтгэл дайчдыг авч явж буй тээврийн хэрэгсэл авто замын нэгдүгээр эгнээгээр явах ёстойг холбогдох албаныхан анхаарууллаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.