А.Гитлерийн бэлгийн чиг хандлагын талаархи нууцалсан илтгэлийг нийтэлжээ


 

А.Гитлерийн бэлгийн чиг хандлагын талаархи нууцалсан илтгэлийг нийтэлжээ

 

Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн бие хүний талаархи 1943 онд гаргасан илтгэлийг Тагнуулын төв газар нууцалж байжээ. 70 хуудастай энэхүү баримт бичгийг хүн судлаач Хенри Филд АНУ-ын Стратегийн албаны газарт зориулан бэлтгэж байжээ. Энэ талаар үндсэн мэдээлэл авахад нь түүнд Гитлерийн дотны нөхөрЭрнст Сежвик Ганфштенглтус хүргэжээ.

Тус баримт бичигт дурдсанаар, Гитлер садомазохист хандлагатай, ижил хүйстэн нэгэн байсан бөгөөд залуудаа тэрбээр өөрийн орлогч Рудольф Гесст татагддаг байжээ. Харин Рудоль Гесс эмэгтэй хувцсаар гоёх зуршилтай байснаасааФройлен Аннагэдэг хочийг авч байсан аж.

Түүнчлэн илтгэлд дурдсанаар Гитлер залуу эрчүүдийг ажиглаж, гоо зүйн таашаал авдаг байсан нэгэн бөгөөд тэрбээр 1910-1913 оны хугацаанд Вена хот дахь настай эрчүүд залуучуудыг хайхаар ирдэг эрэгтэйчүүдийн байранд амьдардаг байсан аж.

Тийнхүү илтгэлд улс төрчийн бэлгийн чиг хандлагыг улс төрийн үзэл санааных нь адилаар хоёр чиг хандлагатайгаар тодорхойлсон байдаг аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.