А.Гитлерийн утас 240 мянган ам.долларын үнэ хүрчээ


 


Нацистийн Германы удирдагч Адольф Гитлерийн хэрэглэж байсан утас Америкийн нэгэн дуудлага худалдаагаар 240 мянган ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдааны эхлэх үнэ 100 мянган ам.доллар байжээ. Дуудлага худалдаагаар зарагдсан утсыг А.Гитлер Берлиний газар доорх хорогдох байранд байхдаа амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэрэглэж байсан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд А.Гитлертэй холбоотой 250 гаруй эд, хэрэглэл дэлхийн өнцөг булан бүрд зарагджээ. Дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан эрхэм нэрээ хэлэхээс татгалзжээ.

Дашрамд сануулахад Берлин хотод нэгэн судалгааны төвийнхөн Адольф Гитлерийн "Миний замнал” номыг дахин хэвлэхэд 85 мянган хувь борлогдож, өнгөрсөн жил Германд хамгийн эрэлттэй байсан номын нэг болсон юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.