БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын нэгэн үйлдвэр 41 мянган ширхэг хуурамч "iPhone” утсыг үйлдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан есөн хүнийг баривчилжээ.
Хэрэглэж байсан ухаалаг утасны сэлбэгийг уг үйлдвэрт дахин угсарч шинэ
"iPhone” болгон экспортод гаргадаг байсан байна. Хуурамчаар үйлдвэрлэсэн
утасны нийт үнэ 19 сая долларт хүрчээ.
Уг үйлдвэрийг тавдугаар сарын 14-нд илрүүлсэн боловч Бээжин хотын Олон
нийтийн аюулгүй байдлын товчоо уг хэргийг өнгөрсөн ням гарагт олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хойд захад оршдог уг үйлдвэрийг эхнэр,
нөхөр хамтран эзэмшдэг байжээ гэж тус хотын эрх баригчид мэдэгдэв. Мөн
тэд, АНУ-ын эрх баригчид үйлдвэрт сануулга өгч, хуурамч утаснуудыг
хураан авч байсан гэж мэдэгджээ.
БНХАУ, АНУ хоорондын хуурамч барааны урсгалыг зогсооход БНХАУ АНУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл