Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдав


Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдавБуянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/  өөрийн хүчин төгөлдөр паспорт ашиглан улсын хил нэвтэрчээ.

Гэвч тэрээр хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завдан баригдаж, 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдан Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.