НАМЗХ шинэ ерөнхийлөгчтэй болно


 

НАМЗХ шинэ ерөнхийлөгчтэй болно

 

21 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага шинэ ерөнхийлөгчтэй болох талаар яригдаж эхэллээ.  НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн аав "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг тус үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан асуудлаас болоод баривчлагдаад байгаа.  Энэ нь НАМЗХ-ны олон нийтийн дундах нэр хүндийг унагаж, МАН дахь нөлөөг нь багасгах хортой үр дагавартай гэж тус холбооныхон үзэж байгаа гэнэ.
Тиймээс НАМЗХ-ныхон дараагийн ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох талаар ярьж эхэлсэн байна.  Эхнийх нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа юм байна.
Тэрээр 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  Нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Учрал  аж. Н.Учрал 2003 онд Их Засаг лицей сургууль,  2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч, 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор зэрэгтэй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.