Авилгатай тэмцэх газраас 2018 онд авлига хээл хахуультай холбоотой олон ажилуудыг шалган ажилласаар байна. Тодруулбал өчигдөр буюу 10 дугаар сарын 23-ны өдөр АТГ-аас Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг саатуулсан аж.
Тэднийг саатуулсан гол шалтгаан нь төрийн банкнаас тэрбумаар яригдах хэмжээний зээл авах хүсэлтэй иргэдээс олон сая төгрөгийн авилга авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой гэнэ. Түүнчлэн танил талдаа зээл олгуулахаас гадна түүнийхээ тодорхой хувийг авилгад авсан гэсэн хэрэгт холбогдоод байгаа аж.
Авилгын хэрэгт холбогдсон Ц, Э нар Төрийн банкны төв, болон тооцооны төвүүдийн эдийн засагч нараар дамжуулан зээл гаргадаг байсан гэв. Харин уг банкны захирлууд зээл авсан харилцагч нараасаа тодорхой хэмжээний авилга авдаг байсан эсэхийг холбогдох байгууллагаас тодруулах болно.
Сэтгэгдэл