Энэ оны эхний есөн сарын байдлаар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн хүний тоо 61408 болжээ.
Энэ нь зөвхөн баригдаж эрүүлжүүлэгдсэн тоо. Харин цаана нь баригдаагүй хэчнээн хүн, тэр дундаа монголын ирээдүй болсон хэчнээн хүүхэд хэлж мэдэхгүй. Энэ янзаараа монголын ирээдүйг архидалтын манан нөмрөхөд ойрхон байна.
Мөн Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр архины албадан эмчилгээнд явуулж буй хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бага зэрэг буурсан ч сайн дурын албадан эмчилгээ хийлгэсэн хүний тоо ихэссэн дүн гарсан байна.
Сэтгэгдэл