ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх З.Төмөртөөмөө Солонгост баригдаж, эрүүлжүүлэгдсэн үү?


 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх З.Төмөртөөмөө Солонгост баригдаж, эрүүлжүүлэгдсэн үү?Өчигдөр /2018.8.28./-өөс Ерөнхий сайдын халдашгүй байдлын зөвлөх З.Төмөртөөмөө гэдэг хүн БНСУ-ын Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт шөнөжин агсам тавиад, өглөөний 7:00 цагт саатуулагдлаа гэсэн мэдээлэл тарсан.

Төрийн албан хаагчдын архидалттай тэмцэнэ гэсэн Ерөнхий сайдын үг хаана байна гээд л бичицгээв.

Тэгвэл энэхүү З.Төмөртөөмөө гэдэг хүн нь Ерөнхий сайдын бус ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх бөгөөд өмнө нь НАМЗХ-ны PR хорооны дарга байжээ.

Түүний талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийсэн байна. Тэрээр "Ерөнхий сайдын халдашгүй байдлын зөвлөх гэж орон тоо байхгүй. З.Төмөртөөмөө бол Ерөнхий сайдын зөвлөх биш. Ар гэрийн гачигдлаар Солонгос улс руу явсан байсан.  Энэ хүн баригдаж эрүүлжүүлэгдээгүй.  Архи уудаггүй. Монголоос ирсэн улсууд баригдсаныг очиж хэрүүл хийж байж суллуулж авсан гэнэ” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: news1.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.