Mongol HD сувгаар Турк улсад болсон нэгэн шүүх хурлаар дэлхийд алдартай кока кола ундааны нууц найрлагад кошениль гэх шавжаас гаргаж авсан будагч бодис ашигладаг гэсэн мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэл Mongol HD сувгийн фэйсбүүкт нийтлэгдэж, цахим орчинд хурдацтай тарж, хүмүүсийн анхааралд өртөөд байгаа билээ.
Энэ мэдээлэлд хариу болгож MCS Coca Cola компани албан ёсны вэб хуудсаараа дамжуулан өөрсдийн үйлдвэрлэж буй кока коланд "кошинель” гэх будагч бодис ашигладаггүй гэдгээ мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд "Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаарх сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Колань мэдээнд дурдагдсан Кошениль (Е120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна.
Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны бодис болон карамель (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй бөгөөд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис хэмээн тэд мэдэгдээд байна.
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал
Сэтгэгдэл