Coca-Cola компани түүхэндээ анх удаа алкохолийн агууламжтай ундаа гаргахаар ажиллаж байна. Япон улсад худалдаанд гаргах Chu-Hi ундаа нь уламжлалт будааны архийг нүүрсхүчлээр баяжуулсан устай хольж, нимбэгийн амт нэмсэн аж.
Японы Coca-Cola компанийн Ерөнхийлөгч Йорг Гардуно "Бид өмнө нь алкохолийн агууламж багатай ундаа үйлдвэрлэж байсангүй. Харин энэ удаад бидний үйлдвэрлэдэг цөм бүтээгдэхүүнээс гадна өөр ямар төрлийн бүтээгдэхүүн байж болохыг туршиж үзэх юм” гэжээ.
126 жилийн түүхтэй Coca-Cola компанийн хувьд согтууруулах ундаа үйлдвэрлэж буй хамгийн анхны тохиолдол энэ юм. Гэхдээ энэхүү ундаа нь зөвхөн Японы зах зээлд зориулсан учраас бусад оронд мөд худалдаанд гарахгүй аж.
Сэтгэгдэл