
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлын судалгааг гаргажээ. Энд дурьдсанаар Монгол Улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногдож байна. Энэ нь согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр байгааг харуулжээ. ( Жишээ нь Германд нэг хүнд ноогдох 9,6 литр, энэ үзүүлэлтээ маш өндөр байна гэж дүгнэжээ.
http://
Үүнээс гадна Монголд насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Дээрх үзүүлэлт нь Монгол Улсын иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ санаа зовоохуйц, өндөр түвшинд байгааг илтгэх аж.
Энэ судалгааг 2005, 2009, 2013 онуудад хийсэн ч жил тутамд өсөлттэй гарсан байна. Иймээс архины хортой хэрэглээг бууруулахад нийгмээрээ идэвхтэй оролцох шаардлага тулгарчээ.
Зураг дээр өнгөрсөн Бямба гаригт Тэрэлж
амралтанд хөл дээрээ явж чадахгүй болтол согтсон нэгнээ автобус руу
хэвтээгээр нь зөөж байгаа Монголчууд.
DMNN
Сэтгэгдэл